ТОДРУУЛГА: Тоггүй гэрт хүүхдүүдээ үлдээгээд явсан эмэгтэйг олсон. 11 сартай охинтой нь хамт эмнэлэгт хэвтүүлнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 51 сек
100
legacy:zagasaa/222/хүүхэдд.jpg

Цахим орчинд "Архины хамааралтай ээж нь бага насны хоёр охиноо тоггүй, хүйтэн гэрт хөршийнхөө согтуу өвгөнд үлдээгээд" явсан талаарх видео бичлэг цацагдсан.

Тодруулбал, "Өчигдөр /2022.12.22/ Дархан-Уул аймагт хэрэгжиж буй "Зүрх бүхэн баярлаг" төслийн хамт олон болон ГБХЗХГ-ын нийгмийн ажилан зэрэг хүмүүс бэлэг тарааж яваад хоёр охиныг олжээ. Тиймээс бид уг асуудлаар Дархан-Уул аймгийн ГБХЗХГ-аас дараах тодруулгыг авлаа.

-Сайн байна уу. Өчигдөр цахим орчинд бага насны хоёр охин тоггүй гэрт, асран хамгаалагчгүй үлдсэн байсан талаар видео бичлэг цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-"Зүрх бүхэн баярлаг" төслийн хамт олон хүүхдүүдэд бэлэг тарааж яваад тухайн айлд очсон. Ээж нь архины хамааралтай. Дөрвөн хүүхэдтэйгээ хамт амьдардаг эмэгтэй байгаа.

Тэднийг очиход хоёр том нь байхгүй байсан юм билээ. Харин 2 ой, 11 сартай хоёр охин гэртээ үлдсэн байсан. Тиймээс өчигдөр хүүхдүүдийг тэр даруй хамгаалах байранд авсан.

-Одоогоор охидын биеийн байдал ямар байна. Ээжийг нь олсон уу?

-Ээжийг нь олсон, мэдүүлэг авч байгаа. 11 сартай бага охин нь хатгааны шинж тэмдэгтэй байгаа учраас ээжтэй нь хамт эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийлгэхээр болсон.

-Та сая дөрвөн хүүхэдтэй гэлээ шүү дээ. Хоёр охины ах, эгч нар нь хаана байсан юм бэ?

-Бид энэ талаар дөнгөж сая хуралдсан тул ах, эгч нар нь яг хаана байсныг тодруулж амжаагүй байна. Гэхдээ хоёр том хүүхдийг нь олсон. Мөн хамгаалалтын байранд авсан.

-ГБХЗХГ-ын зүгээс тухайн ээжийг хэр сайн мэдэх вэ. Үнэхээр архины хамааралтай юу?

-Тийм. Өмнө нь тухайн эмэгтэй хүүхдүүдтэйгээ хамт зоорийн давхарт амьдардаг байсан юм. Тиймээс гэр өгсөн. Гэвч өнөөдөр нөхцөл байдал огт өөрчлөгдөхгүй байна. Халамж өгч байгаа хэдий ч архины хамаарлаас салж чадахгүй байна.

-Бага охинтойгоо эмнэлэгт хэвтээд гарсны дараа тухайн ээжид ямар нэг арга хэмжээ авах уу?

-Хуулинд зааснаар "Хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл үйлдсэн" хэргээр 300 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгодог. Гэхдээ тухайн ээжийн хувьд торгууль төлөх чадвартай юу. Үүнийг мэргэжлийн байгууллагаас тодруулна.

Түүнээс гадна асрамж, хамгааллын асуудал яригдана. Хуулийн дагуу арга хэмжээ авах талаар ч яригдаж байна. Гэвч 11 сартай охин нь зөвхөн хөхний сүүгээр л хоололдог учраас эцэг, эх байх эрхийг нь хасахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

legacy:zagasaa/222/320929726_562356869075859_4008479205306076355_n.png
Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    АПУ ийм л хүмүүсээс ашиг олж, Батсайхан нисэх онгоц унаж байгаа юм ш дээ. Хүмүүсийн зовлонгоор хөлжиж байгаа хүн хэзээ ч сайнаа үзэхгүй. Тиймээс ч ах тэгж тонилсон биз дээ.

  • D
    Davaa

    Manai mal huuli 300 tootsoh negj ch geh shig naadahiig chin tuluhiin tuld hed honoh hooson bh uu bodood uzeech

  • D
    Davaa

    Manai mal huuli 300 tootsoh negj ch geh shig naadahiig chin tuluhiin tuld hed honoh hooson bh uu bodood uzeech

  • Z
    zochin

    yanaa ymarch olon chuuchedtei um !!! , yduugiin gai mongolchuud archind jivj bna.

  • Z
    zochin

    yanaa ymarch olon chuuchedtei um !!! , yduugiin gai mongolchuud archind jivj bna.

  • З
    Зочин

    Өөрсдөө сурч боловсорч төлөвшлөө олоогүй байж эцэг эх болчихоод үүр хүүхдээ өсгөж хайрлан хамгаалж хүмүүжүүлж чадахгүй, сууж суулгүй салж бас хүүхэд өнчрүүлэн зовоодог харагдаж байгаа. Хир зэрэг боловсролын түвшинтэй хүмүүс хэдэн хүүхэд гаргаж байдын болдоо.

  • З
    зочин

    арай шүүү

  • З
    зочин

    арай шүүү

  • З
    Зочин

    НОВШНУУДЫГ САВЫГ БООГООЧ ЭЭ

  • З
    Зочин

    novsh shaarnuud huuhed gargaad tejeej harj chadahgui baijeej zavaarch jiremslehdee arhidahdaa sain huuhduudiig ni ulsiin halamjid avah heregtei