ҮЙЛ ЯВДАЛ: Оны онцлох, шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:mic/хэвлэл (2).jpg

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 30-ны өдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэе.

10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

10.00 цагт: ЭМЯ хэвлэлийн бага хурал хийж, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвд ирсэн гомдол, санал, эрт илрүүлэг үзлэг оношилгооны явц, томуугийн нөхцөл байдал, гэрийн асаргааны талаар мэдээлнэ. Утас: 9979-7227.

11.00 цагт: Төрийн ордонд Оны онцлох, шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.

18.00 цагт: “Миллениум плаза” төвд “Grand Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно. Утас: 9911-5294.