Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Энэ сарын 15-наас үйлчилгээнд явж эхлэх 100 автобус Эрээний хил дээр иржээ
00

Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах үүднээс автобусны парк шинэчлэлийн ажлыг хийж буй. Тэгвэл эхний ээлжинд БНХАУ-аас авч буй 100 нийтийн тээврийн автобус Эрээний хил дээр ирсэн байна.
Мөн хил, гааль дээр ямар нэг асуудал үүсэхгүй бол дээрх 100 автобус энэ сарын 10-ны өдөр гэхэд нийслэлд ирэх төлөвлөгөөтэй байгаа ба нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үйлчилгээнд явж эхэлнэ гэж төлөвлөжээ. Түүнээс гадна үлдсэн 124 автобусыг ирэх хоёрдугаар сард багтаан оруулж ирэх төлөвтэй байгаа аж.



