ОБЕГ: Зам тээврийн ослын улмаас баруун хөлөө автомашины эд ангид хавчуулсан байсан иргэнийг эсэн мэнд гаргав

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:обег з copy.jpg

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагийн автозамд зам тээврийн осол гарч автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 09:15 цагт ОБГ хүлээн авсан байна.

"Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход “Форд” загварын автомашин, “Сонато-6” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Х /22 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины эд ангид хавчуулагдаж, шагай хэсгээр хугарсан байсныг 17 минут ажиллаж эсэн мэнд гарган НЯТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн" гэж ОБЕГ-аас мэдээллээ.