Ховд аймгийн Манхан суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/08/gazarrr.jpg

Ховд аймгийн Манхан сумын Ботгон баг, “Цэнхэрийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 19 км, Ө-47°13’48.0″, У- 92°10’48.0″/ өчигдөр /2023.01.03/ өдрийн 14:59 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 15:07 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.