ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулууныг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:шөхтг/мөнхчулуун.jpg

Ковидын хууль өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусгавар болсон. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар ковидын хуулиар томилогдоод байсан 18 албан хаагчийг чөлөөллөө.

Үүнд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун багтжээ. Тэрбээр өнгөрөгч 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ШӨХТГ-ын даргаар томилогдож байсан юм.