ТАНИЛЦ: Шинэ автобусуудын хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:zagasaa/222/шинэ автобус.jpg

Нийтийн тээвэр парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-аас нийт 224 автобус авахаар болсон. Энэ хүрээнд эхний 100 автобусын 30 нь өчигдөр Улаанбаатар хотод ирээд байгаа юм. Уг автобусуудыг ирэх даваа гарагаас үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж НЗДТГ-аас мэдээллээ.

Шинээр орж ирж буй автобусны техникийн үзүүлэлтийг хүргэж байна.

2022 онд үйлдвэрлэгдсэн.

Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро 5 дизель хөдөлгүүртэй.

Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй,

Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар вакум шилтэй, гулсаж онгойдог.

Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.

Жолоочийн суудал нь илүү духтай, чанга яригчтай.

Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон бэхэлгээтэй.

Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай дээрх бүгд туршилтаар нотлогдсон.

О.Оюундарь