Өмгөөлөгч Б.Мэргэн: Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор бүртгэлийн байгууллагын санаатай, санамсаргүй алдаанууд ил болж байна

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 5 сек
30
legacy:Mergen umguulugch/MergenB.jpg

Нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Ийнхүү өчигдөр буюу /2023.01.16/-наас эхлэн эцэг, эхчүүдэд мессежээр хүүхдийн мөнгөнд хамрагдах боломжтой эсэх талаар мэдээлэл хүргүүлсэн боловч бүртгэлээс үүдэн хэд хэдэн асуудал гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан өмгөөлөгч Б.Мэргэн дараах мэдээллийг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тодруулбал, "Хүүхдийн мөнгөтэй холбоотойгоор бүртгэлийн байгууллагын санаатай, санамсаргүй алдаанууд ил болж байна даа. Өмгөөлөгчийн хувиар зөвлөгөө өгөхдөө, хэрэг маргаан өмгөөлөхдөө эдгээр алдаануудтай тулгарсаар ирсэн. Хүмүүст хэлэхээр арай ч тийм биш байлгүй дээ л гэдэг. Гэвч өөрсдөө гэнэт хүүхэдтэй болох, хүүхэд нь алга болчих, хаанаас ч юм эхнэр /нөхөр гараад ирэх зэргээр бүртгэл нь алдаатай болоод ирэхээр ойлгоцгоож байна уу.

Яалт ч үгүй гэрлэлтээ биечилж бүртгүүлээд, гэрчилгээгээ аваад, ашиглаад олон жил болсны дараа тамга, гарын үсэгтэй баримт нь хуурамч гэгдэж, хүүхдүүд нь бүртгэлгүй болж, архивт нэг ширхэг ч цаас алга гээд эцэстээ бүр өөрийнх нь нэр хүртэл эсрэг хүйстний нэртэй гэж бүртгэгдсэн байх тохиолдол ч гарсан. Гол нь ямар ч асуудалгүй 20, 30 жил болсны дараа бүртгэл яагаад өөрчлөгдчихөв, баримтууд яагаад алга болчихов гэдэг нь сонин.

Ер нь дор бүртээ бүх бүртгэлээ үнэн зөв үү гэдгийг цахимаар биш очоод шалгачих нь ирээдүйд гарах эрсдэлээс сэргийлэх байх шүү. Амьдралд юу ч тохиолдоо билээ" гэжээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    Kk

    Mundag gd bsn hyylichin zuvulguu iimhen yumuu kk tsahim tsahimguide bish huuhed yalgaj hyyli zurchihuu bolino uuuuu

  • З
    Зочин

    Хүүхдийн мөнгөний асуудлаар ЗГ-г Үндсэн хуулийн цэцэд өгөөдөх хуульч байдаггүй юм байх даа

  • D
    DR MAXWELL

    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL .CH гэдэг. Би БИЛ РОТ ЭМНЭЛЭГ-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр зарах, худалдан авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Organ's бидэнтэй цахим шуудангаар болон холбоо барихаас бүү эргэлзээрэй. Имэйл: birothhospital@gmail.com Ямар програмын дугаар:+31648670212 Telegram: +35795537941 Viber: +31648670212 Хүндэтгэсэн Доктор MAXWELL. CH. (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.