АН-ын даргыг бүртгэх эсэх УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаан ӨНӨӨДӨР болно

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
10
legacy:Miigaa/e;i.jpg

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан товлогдсон ёсоор өнөөдөр болно. Хуралдаанаар Ардчилсан намын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдэх юм. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан нам Их хурлаа хийж намын даргад нэг талаас Лу.Гантөмөрийг, С.Эрдэнийн гэх талаас Д.Ганбатыг батламжилж УДШ-д АН-ын даргад бүртгэх өргөдлийг гаргасан байдаг билээ.

Үүний дагуу өргөдөл гаргагч талуудын хүргүүлсэн намын даргын бүртгэлийн материал болоод Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай давхар танилцахаар болсон байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АН

    АН нэгэнтээ хүчин төгөлдөр даргагүй учир дээд шүүх одоо ҮБХ-гийн шийдвэрийг авч үзэхээс аргагүй. Тэгвэл 2 талд байсан ҮБХ нэгдээд, УИХ дахь бүлгээ түшиглээд 320 хүнтэйгээр хурлаа хийчихлээ. Хамаг сайн хуульчид нь ажлын хэсэгт орлоо. Тун ойрхон саналын зөрүүгээр Л.Гантөмөр ялалт байгууллаа. Ялагдсан С.Баярцогтын тал нь сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөд, дээд шүүхийн баримт материал ажиллагаан дээр дэмжээд хамтраад ажиллалаа. Эрхзүйн чадамжгүй болсон С.Эрдэнэ Баянголын хэдэн ахмадууд, хамаатны зарим хүүхдүүдээ суулгаад “хурал” хийж гэнэт ухаан орсон мэт Д.Ганбатыг “сонгуулаад” мөн л хорлох тактик барьж дээд шүүхэд хандав. Шүүх засаглалын ноён оргил болсон шүүгчид эрх баригчдаар толгойгоо тас мэдүүлнэ гэж юу байхав, эрхбиш улс орны хувь заяаны талд зөв шийд гаргана буйзаа.