МАН БҮЛЭГ: Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох чиглэлд яаралтай арга хэмжээ авахыг ЗГ-т үүрэгдлээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:togtohsuren/dfba6d30-9956-406a-8e38-a6429e721b68.jpg

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хэлэлцэх асуудалд ороогүй боловч бүлгийн гишүүдийн зүгээс санал гаргасан. Сүүлийн үед бусдын бизнесийг дарамтлах, үл хөдлөх хөрөнгөд халдах явдал газар авлаа. Тиймээс энэ асуудалд шүүмжлэлтэй хандсан. Бизнес эрхлэгчдийг дарамталж, үл хөдлөх хөрөнгөнд нь халдаж байгаа халдлагуудыг таслан зогсоох арга хэмжээг яаралтай авах чиглэлийг Засгийн газарт өглөө" гэв.