“Бэрэн групп“ ХХК-ийн захирал Б.Мөнхтөрийг 37 сая төгрөгөөр торголоо

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:sonsgol/323529895_946233326365931_7024373100058588123_n.jpg

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон 32 иргэн, дөрвөн компанийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцууллаа. Тэгвэл шүүхээс "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрд нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасах мөн 37 сая төгрөгөөр торгох ял оноолоо.

Сануулахад, "Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөр нь Макаогийн казинод өөрийн нэр дээрх данснаас 130 гаруй сая төгрөгийн зарлага гарсан нь Хөгжлийн банкны сонсголын үеэр нотлогдсон юм.