ТОДРУУЛГА: “Aqua garden”-д захиалга өгсөн иргэдийн хохирлыг эхлээд төсвөөс гаргана. Дараа нь буруутай этгээдүүдээр төлүүлнэ

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:avliga horoolol/aqua garden.jpg

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үерийн эрсдэлд байгаа гурван байршлыг нэн шаардлагатай албадан буулгах захирамж гаргасан. Тэгвэл өнөөдөр "Aqua Garden" хороолол, "S'Outlet", Алтай хотхоны урд байрлах "Шунхлай ШТС"-ийн удирдлагуудад захирамжийг хүлээлгэн өгч танилцуулсан юм.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн албадан буулгах ажил зарим байршлуудад эхэлсэн бөгөөд нураах төсөв болон хориогчдын нөхөн төлбөрийг төсвөөс гаргах талаар яригдсан.

Тэгвэл бид уг асуудлаар НЗДТГ-аас тодруулахад, "Эхний ээлжид ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс шуурхай арга хэмжээ авч байгаа учраас нөхөн төлбөр болон нураах өртгийг төсвөөс гаргах байх. Харин "Шунхлай ШТС" нь онцгой обект учраас нураах төсвөө өөрөөсөө гаргаж байгаа. Одоогоор хуулийн байгууллагад хандсан. Тиймээс шүүхээр буруутай этгээдүүдийг тогтоолгож, нөхөн төлүүлэх асуудал яригдана" гэлээ.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Чойжилсүрэнгийн Сансар гарден хотхоныг шалгах хэрэгтэй л юм байна. Үнэхээр барилгад цууралт үүссэн бол дотор нь хүн амьдрах ёсгүй ш дээ. Үерээс ч илүү аюултай, нурж, олон хүн үхэх магадлалтай.

  • З
    Зочин

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • З
    Зочин

    түргэн буулга.яах гэж зөвшөөрөлгүй газар мөн усны ай савд хууль зөрчиж барьсан юм бэ?! хохь нь. эрсдэлээ компани өөрөө даа. эсвэл хахууль өгсөн түшмэдүүд шүүгч нараасаа өгсөн мөнгөө нэхэж ав.