Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
П.Наранбаяр: “Тэнүүн-Огоо“ компанийн автобус бааз, доторх хөрөнгийг 70 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж байгаа сураг гараад байна
20

ХҮН намаас Хотын дарга Х.Нямбаатарт хэд хэдэн асуудлаар шаардлага тавьжээ. Шаардлагыг энэ сарын 7-ны өдөр тавьсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул албан ёсоор мэдээлэл хийв.
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Тэнүүн-Огоо" компанийн автобус бааз, доторх хөрөнгийг 70 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж байгаа сураг гараад байна. Ингэж үнэлэхгүй ээ. Үүнийг мэргэжлийн байгууллага үнэлэх ёстой" гэх байр суурийг илэрхийлж, тавьсан шаардлагаа танилцуулсан юм.



