Д.Гантулга: “Тэнүүн Огоо“ ХХК-ийг хулгай хийхэд нь нийслэл хамтраад, буцаад эргэн төлүүлэхэд нь хүртэл ийм луйвар явж болохгүй

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:gantulga hun nam/2282B66A-011A-4FDC-A68F-84653B42D467.jpg

ХҮН намаас Хотын дарга Х.Нямбаатарт хэд хэдэн асуудлаар шаардлага тавьжээ. Шаардлагыг энэ сарын 7-ны өдөр тавьсан ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул албан ёсоор мэдээлэл хийв.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Д.Гантулга "Тэнүүн Огоо" ХХК-ийг 70 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж байгаа сураг байна. Нийслэл хулгай хийхэд нь хамтраад, буцаад эргэн төлүүлэхэд нь хүртэл ийм луйвар явж болохгүй" хэмээлээ.

Мөн НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Тэнүүн-Огоо" компанийн автобус бааз, доторх хөрөнгийг 70 гаруй тэрбум төгрөгөөр үнэлж байгаа сураг гараад байна. Ингэж үнэлэхгүй ээ. Үүнийг мэргэжлийн байгууллага үнэлэх ёстой" гэх байр суурийг илэрхийлж, тавьсан шаардлагаа танилцуулсан юм.