Нийслэлийн өмчит газруудаас “Зорчигч тээвэр-3” зэрэг 10 компани ашигтай ажиллажээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:9 hult tug dalbaa/zorchigch teever 3.jpg

НИТХ-ын Зөвлөлийн хурлаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна. Үүнд:

• “Зорчигч тээвэр 3” -₮608,040.39

• Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ₮2,422.31

• Өсвөр үе хүнс-₮679.09

• Хүнс хангамж төв ₮67,712.76

• Багачууд хүнс -₮26,919.52

• Асгат-₮53,470.50

• Хөрөнгө оруулалтын газар-₮312,834.37

• Хот төлөвлөлт судалгааны институт-₮124,992.80

• Гэрлэх ёслолын ордон -₮143,450.46 тус тус төвлөрүүлнэ.