Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн орлогч дарга Г.Чинбатыг түр томилжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:9 өглөөний уулзалт/chinbat govi.jpg

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар УИХ-ын ээлжит сонгуульд хоёрдугаар тойргоос УИХ-д нэр дэвшин гишүүнээр сонгогдсон тул аймгийн засаг даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд буй юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Г.Чинбатыг томилжээ.

Ингэхдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-д заасны дагуу бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн засаг даргын орлогч Г.Чинбатад Ерөнхий сайд үүрэг болгосон аж.

legacy:9 өглөөний уулзалт/govi zasag.jpg