Дундговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр аймгийн орлогч дарга М.Анхбаярыг томилжээ

Улс төр
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:2024/07/dund govi.jpg

Анхны 126 гишүүнтэй ес дэх удаагийн парламентад дөрвөн аймгийн засаг дарга гишүүнээр сонгогдоод буй. Тэгвэл Ерөнхий сайд захирамж гарган Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь аймгуудад засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилсон байна.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Говийн бүсэд АН-аас нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр М.Анхбаярыг томилжээ.

М.Анхбаяр нь 2020 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм.