Байшингийн дээвэр шатаж, 35 настай эрэгтэй угаартсан байсныг эмнэлэгт хүргэжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:gal tuimer/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 10:49 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очход, иргэн С-ийн эзэмшлийн 8х10 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн М /35 настай, эрэгтэй/ бага зэрэг угаартсан байсныг Ханбогд сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.