З.Цогтгэрэл: Ирэх онд багш нарын цалинг 2.5 саяд хүргэхгүй бол ажил хаяна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
100
legacy:2024/10/ажил хаяна.jpg

Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл:

-Өнөөдөр төсвийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "2025 онд цалинг 6 хувиар нэмнэ" гэж ярьж байна. Гэхдээ энэ 6 хувь нь бодит нэмэгдэл биш. Инфляцид хамаг нь явчихна. Хэрэв боловсролыг цааш нь хөгжүүлье гэж байгаа бол нэн тэргүүнд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмээч ээ. 126 гишүүн УИХ-ын сонгуулиар бүгд л боловсролын салбарыг өөд нь татна, улс орноо хөгжүүлнэ гэж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр тэр үгээ мартжээ.

2025 оны төсөвт албан ёсоор боловсролын салбарт ажиллаж байгаа бүх ажилчдын цалинг улсын дундаж цалин буюу 2.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж байна. Хэрэв нэмэхгүй бол тэмцэл хөдөлгөөнөө үргэлжлүүлж цаашдын арга хэмжээг авна. Ажил хаяна.

Хоёрдугаарт ажлын ачаалал маш их байна. Энэ салбарт 4200 багш дутагдаж байна. Ажиллаж байгаа багш нар энэ ачааллыг давхар үүрч байна. Хийж байгаа ажилдаа тохирсон цалинг огт авахгүй байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар боловсролын яамтай хамтын хэлэлцээр байгуулсан ч асуудал нэг талдаа гарахгүй байна. Өчигдөр сонирхлын маргаанаа үүсгэх бичгээ яам руу явуулсан.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ багш ухаантай юмнууд түмний хүүхдүүдиын багш гэдгээ ойлгомоор цалин нэхэхээс өөр юуч үгүы

  • З
    Зочин

    Ямар солилтой пиздаа вэ?! Ийм улаан хамгаалагчид олширвол монгол сөнөхийн дохио.

  • З
    Зочин

    Залааа нээх мэдлэг муутай бас эсэн бусын хуримтлаал авна дэлхии ниит хэдхэн чанартай багш нарааар цахим хичээл ороод сурчихсан шдэээ чадахгүй бол өөр юм олж хиигээчдэээ

  • З
    Зочин

    Йлдвэрчний эвлэлийн холбоо гэж нийгмийг тогтворгүй болго гэсэн үйлдлээ болио.Эхлээд багш нарын ажлыг сайжруул.Ажиллахгүй гэсэн багш нарыг явуулсан дээр тэгээд хичээлийг нь онлайн болго..тэд байса байгаагүй адилхан.Өдрийн 8 цаг тэд ажилдаггүй бүз дээ.2 .5 сая авах ажлын бүтээмж багш нарт байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй.Дараа нь цалингаа яр.

  • З
    Зочин

    Багш нар өдөрт яг 8 цаг ажилдаг юмуу , өглөө орсон анги 1 цагт тараад алга болдог илүү 1 цагч давтлага ордоггүй.

  • З
    Зочин

    Багш нэрийг гутаасан юмнуудаа та нарын хүүхдэд эрдэм заана гэдэг энэ үү 5 дугаар ангийн хүүхдүүд одоо уншиж чадахгүй шахам бна цээж бичиг бүр байхгүй Ийм байхад та нар ажилаа хийсэн гээд цалингаа голох нь ичгэвтэр бус уу Хэрэв сайн ажиллаж байвал иргэд та нарыг дэмжинэ Одоо бол үгүй Та нар үүнийг уншаад уурлах хэрэггүй Аль ч сургууль дээр очоод 5 р ангийн хүүхдүүдээс цээж бичиг ,минутын уншлага аваад үзээрэй

  • З
    Зочин

    Хуцдаг духнууд. Олигтой ажиллаж байгаа юу та нар .Нийгэмтэй сурагч нартай зэрэгцэж ажилла чадахгүй бол 45 хоногийн курст заах арга заалгасан Гадаад дотоодод сурсан мэдлэг болвсролтой залуучуудад зайгаа тавьж өгөөд мөрөө хөөгөөд явцгаа. Хэл амтай нь багш нар биш шүү.

  • З
    Зочин

    Хэн сайн ажиллана тэр хүн цалинг нэмэх сурагчдын сурлага заах арга ёс зүйтэй гээд үзүүлэлт чанга байх. Хавтгайрсан цалинг нэмэх маш буруу. Эмч багш төрийн алба хаагч бүгдэд. Мэс заслын эмч Гэмтлийн эмч дүүрэг өрхийн эмч нарын хооронд ялгаа асар их. Хавтгайрсан цалинг нэхэх нь буруу үйлдэл

  • З
    Зочин

    Шантаачид болимоор юм

  • З
    зочин

    Энэ нөхөр татвар орлогоо мэддэггүй нөхөр байна Бүгд цалингаа 10 сая болгоно гэвэл гайхахгүй маргааш тэгэж өөрөө оршин тогнох ядарсан аргатай байна шүү