Ч.Нарантуяа: Ирэх саруудад эмч нарын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Учир нь даатгалын сан хоосорчихсон

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин 7 сек
340
legacy:2026/01/emchnar.jpg

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа:

-Эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцооны гажуудлыг засахыг шаардаж байна. Өнөөдөр гүйцэтгэлийн санхүүжилтээр санхүүжиж байгаа төлөөлөн удирдах зөвлөлтэй 10-хан эмнэлэг бий. Бусад нь ТУЗ-ийг сонгоогүй, томилоогүй ажиллаж байна. Ирэх 11-12 сард эмнэлгийн ажилтнуудын цалинг тавьж чадахгүйд хүрнэ. Учир нь даатгалын сан хоосорчихсон. Тиймээс банкуудад өгөөд дампууруулчихсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн мөнгийг хурдхан буцаан байршуулах, төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцдаг даатгуулагчдын даатгалын мөнгийг нэг хувиар нэмээч ээ.

Тэгвэл эрүүл мэндийн даатгалын сан тодорхой хэмжээнд мөнгөтэй болж эмч сувилагч нар цалингаа цагтаа авна. Эмч нар ээлжийнхээ амралтын мөнгийг авч чадахгүй амарч байна гээд бод л доо. Эмч, ажилтнууд хөдөлмөр хамгааллын иж бүр нормын хувцсаар хангагдах ёстой. Гэтэл гүйцэтгэлийн санхүүжилтээр цалингаа өгч чадахгүй байгаа юм чинь ажилтнуудыг хувцсаар хангах зардал байхгүй. Эмнэлгээс эмч нарт гадуур өмсөх халаадыг л өгдөг.

Гэтэл тэрхүү мөнгө нь чанартай халаад авахад хүрдэггүй учраас эмч ажилтнууд цалингаасаа тодорхой хэмжээг нэмж халаад авдаг. Ажлын хувцас буюу гутал, эмнэлгийн углаашийг ажилчид дандаа өөрсдөөсөө авдаг.

Улсын төсөвт угаасаа суудаггүй юм байна лээ. Тиймээс иж бүрэн нормын хувцастай болгох зардлыг 2025 оны улсын төсөвт суулгахыг шаардаж байна. Тэгэхээр санхүүжилтийн гажуудлаас гаргахын тулд төрөөс нэгдсэн бодлогоор тодорхой арга хэмжээ авч шийдвэрлэх хэрэгтэй.

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ер нь тэгээд төрийн албаны ажилчид дэмжээд сонгочихоод дараа нь гонгиноод дэмий л байхгүй юу дөө Заяа чинь тэр дуракууд

  • З
    Зочин

    Идэж болох бүхнийг хусах юм даа тэгээд яахав сонгуулийн үр дүн гэх үү долоогч ард түмний арчаагүйнх үү

  • З
    Зочин

    Хулгайч луйварчин Бямбасүрэн болон хамсаатнуудыг нь эргээд бариад хориод шалгаач.Яагаад суллаад чимээгүй орхиод бгн бэ.Дандаа сүлжээ мафууд яаж ч чадахаа бсн авилгалчид

  • Б
    Буяа

    Уншигч

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн санг хоосолсон нөхдөөс мөнгөө нэхэж хөөцөлдөөд хэн нэг нь аваад өгөх б х гээд амаа хөдөлгөөд суух хэрэггүй өмгөөлөгч аваад араас нь нэхэл дагал хийгээч

  • З
    Зочин

    ЭМЯ 2500 доош аймгаасаа 20 -30 км засмал замтай ЭМТ үүдийг багийн эмнэлэг болгож орон тооны цомхого

  • З
    Зочин

    Хохино өөрсдөө үхэн хатан сонгоо биз дээ

  • З
    Зочин

    Эмч эмнэлэгийг бүрэн даатгалын санд хамааралтай болгохгүй бол санг хянах боломжгүй байна. Иргэд өөрсдөө эрүүл мэндийн манаанд хянаж байж хүнс хяналтад орно мөн эрүүл мэндээ хянана. Төр бас нэг төсвийн зарлагаас хасагдана. Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ.

  • Х
    Хохь нээ

    МАН-ыг сонгож өгсөн ард түмэндээ баярла

    • Х
      ХАРИУЛТ

      МАНын Ундармаа авгай ЭМДС , НДСг хоосолчихсон билүү . Сонголт буруу л байна даа

    • З
      Зочин

      Uur yu songoh bsan be

  • И
    Иргэн

    Монгол улс хууль хяналтын байгуулагтай юм бол баян хувийн эмнэлгүүдийг шалгаж хулгайлаж хуйвалдаж авсан мөнгөө буцааж авъя!!!

  • З
    Зочин

    Эрүүл мэндийн байгууллага Боловсрол хоёр нь дампуурч байна гэж ойлгож болох уу Яана даа

  • У
    Уншигч

    Даатгалын сангаас хувийн эмнэлэгүүдийн авсан санхүүжилтыг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй их но гарна .

  • Х
    Хүн

    2015 онд эрүүл мэндийн даатгалын хуулийг өөрчилөөд даатгалын хувийг нэмээд 2019 он хүртэл ашигтай байсныг хулгайчууд анзаарч сайд дарга цэрэггүй хулгайлж эхэлсэн ялангуяа ковидын үеэр сайд нь маск 20 мянгаар шахаж байсан шүү

  • З
    Зочин

    Хулгайч нар нь даатгалын санг аль эрт хоослоо биз дээ. Ундармаа, Эрдэнэ гээд... буцааж төлүүлсэн юм уу? Дараагийн ээлж нь үргэлжлүүлээд л...

  • З
    Зочин

    Эмч нар яахаараа ЭМД-аас цалин авдаг билээ, төсөв хаачив?

  • З
    Зочин

    Энэ төр засаг муу ажиллаж байгаагийн гор,эрүүл мэндийн даатгалын сан нь хоосорчихлоо .Дампуурсан парламентийн засаглалыг өөрчлөх хэрэгтэй

  • Ц
    Цэцэгмаа

    Сонгуульдаа зарцуулаад дуусгаж дээ!!! Сонгуулийн дараа эдийн засгийн эрсдэлд орноо гэж Эдийн засагчид мэдээлэл хийж бсан.

  • З
    Зочин

    Таван Хувьсгал хийж, тогтолцоог өөрчлөх болжээ.

  • З
    З

    Ядахдаа эрүүл мэндийн систeмийн эмч ажилчид гэдэггүй юмуу Эмч нарыг ялгаж үлдээх гээд бгаа юмуж

  • A
    avilgal avahaa zogsoo

    bagsh emch nar tsalingaar yadag bnaa..mongoliin hamgiin tom avilgachdiin zagalmailsan luuhgaruud shuu dee

  • E
    Ed

    Cagdaa ,oncgoigiinhon bvren huwcastai torguuli tatwaraas hangalttai awchihdag ervvl mendiin salbart hurungu oruulah yg yo baina

  • З
    Зочин

    Юу гээд амны зоргоор балайрч байна. Тэр Сарангэрэл гэж балай авгай сайд байхаас наад үгээ хэлж байсан бол чи өнөөдөр ингээд зогсож байх уу. Тэр чинь идэж уугаад цүнхлээд явсан. Сарангэрэлээсээ ав.

  • Н
    Норжинсүрэн

    Энэ хулгай ч нар биднийг устгах зорилготой шүү өөрсдөө хэдэн их наядаар иднэ

  • З
    Зочин

    Энэ балай авгай баяртай мэдээ!!!! Дуулгая ! Сан хоосорсон. Ий м хүн байхуу.???

  • Ц
    Цоч

    Хэн нэгний гар хөлөөр угаасаа хэлэх ёстой бэлдсэн үг төгрөгийн ханш унаж доллароо дээш нь тэнгэр лүү шидэх гээд албаар тэгж байгаан хужаагын шээснүүд төрийг атгаж байна бялдууч гарууд нь нөмөрт нь мөнгөний боол болчоод өнгө мөнгөнд нүд нь сохорчихсон яваа мөнгөний сонгууль хийсэнийхээ гайг монголчууд 4 жил үзэх нь дэ амь хүн үлдэх болов уу

  • И
    Иргэн

    Нарантуяа дарга ч үлбийсэн ийм юм байснаас Хануулын дарга авгай шиг авгай л энэ ажлыг хийх байх доо, дандаа үйл явдал болсон хойно энэ дарга сэгсийсэн юм зогсож байх юм, өмнөх дарга дайчин төлөвлөгөөтэй сүрхий чадвартай дарга байсан даа Мягмар.....

  • Т
    Түц

    Ямар дампуурчихсан лалрын төр засгийн хулгайчууд вэ

  • Z
    zochin

    ажлын хувцасаа өөрсдөө худалдан авах л хэрэгтэй. багш нар бусад төрийн албан хаагч нар ч гэсэн ажлын байран дээрээ өмсдөг хувцасаа өөрсдөө л мөнгөөрөө авч өмёдөг ш дээ. дүрэмт хувцас биү ч гэсэн ажлын байран дээрээ л өмсөж буй энгийн хувцас гутал энэ тэрд ч гэсэн зардал гарна. өөрсдөө мөнгөөрөө авдаг. адилхан л байх хэрэгтэй.

    • И
      Иргэн

      Багш, чиний ээж аав эгч дүү нөхөр хүүхэд чинь бааж шээж бөөлжиж цус алдахад, идээлж бээрлэхэд өөрийнхөө хувцастай цэвэрлээд өргөөд асраад угааж арчих уу. Мал юмуу чи, багш бөөлжистэй, цус нулимстай хутгалдахуу малаа. Багш халдвар хамгааллын дэглэм дээд зэргээр сахих шаардлагатай хагалгаа хийх шаардлагатай юу мал аа, юу ч мэдэхгүй байж дуугүй бай мал аа

  • З
    Зочин

    Сарангэрэл бямбасүрэн нараас ав

  • З
    зочин

    Хүн үзсэн гээд даралт үзсэн болоод л мөнгө аваад байхаар хоосорохоос яах бэ

    • И
      Иргэн

      Чаддаг юм бол чи даралт үзээд мөнгө аваач