НӨАТ-ын буцаан олголт энэ сарын 27-ноос иргэдийн дансанд орно

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ны ням гаргаас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгож байсан юм.

НӨАТ-ын буцаалтаар дараах автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.