МАРГААШ: Улаанбаатарт 6 хэм дулаан, цас орохгүй

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar 10 sar/numur 10.jpg

2024 оны 10-р сарын 25-ны 20 цагаас 10-р сарын 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8…-10 градус, бусад хэсгээр -4...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -9…-11 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.