Б.Бямбасайхан: Дарь-Эхийн үерийн даланг ирэх сарын 10-ны дотор засварлаж дуусна

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:2024/10/324311-28102024-1730076935-1504213699-66f10e2d1ad23e72dd9a9b6f.jpg

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн зуны борооноор үерт автсан Дарь-Эхийн үерийн хамгаалалтын даланг засварын талаар "Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар" ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127-р сургуулийн урд их хэмжээний уруйн үер болж, далан, машин урссан харамсалтай явдал болсон.

Үерт урсаж, эвдэрсэн даланг засварлах ажлыг аравдугаар сарын 24-нд эхлүүлсэн 11 дүгээр сарын 10-ны дотор засварлаж дуусна. Үүний дараагаар ус тунгаах гурван хэсэг байгуулахаар лагийг зөөвөрлөх ажлыг эхлүүлж байна" гэлээ.

Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ