Сурагчдын бие даалтын долоо хоног эхэллээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
20
legacy:2025/09/Suragchid_tankhim121.jpg

Сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс эхэлж байна. Энэ хугацаанд сурагчид танхимаар хичээллэхгүй. Харин музей, үзвэр, спорт, урлагийн зэрэг чөлөөт арга хэмжээг сургуулиуд өөрсдөө сонгон зохион байгуулах аж.

Нэгдүгээр улирлын хичээлийн жилийн бие даалтын 7 хоногт суралцагчдад бие даан суралцах, хувь хүний хөгжил, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг танхимын ба танхимын бус хосолсон хэлбэрээр багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлнэ гэж үйл ажиллагааны зөвлөмжид тусгажээ. Боловсролын ерөнхий газраас эцэг эх, сурган хүмүүжүүлэгч нарт дараах зөвлөмжийг хүргэж байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Худалч сайд

    Бие даалтын 7 хоног гээд хэд хэдэн музей үзүүлэхээр хүүхдүүдээ дагуулан даалгаварыг нь хийхээр явлаа. Хэлийн цэргийн музей засвартай, Монго цэргийн музей амарсан, Байгалын музей амарсан, Одон орон гиофизикийн хүрээлэн музейн астатусгүй гэх мэт шалтгаанаар юу ч үзүүлсэнгүй надаас асуусан хүүхдийнхээн асуултанд би хариу өгч чадсангүй сайд та нэг тайлбар өгнө үү баярлалаа!

    • З
      Зочин

      Худалч сайд Саяхан Бие даалтын 7 хоног гээд хэд хэдэн музей үзүүлэхээр хүүхдүүдээ дагуулан даалгаврыг нь хийхээр явлаа. Хэлийн цэргийн музей засвартай, Монгол цэргийн музей амарсан, Байгалын музей амарсан, Одон орон геофизикийн хүрээлэн музейн статусгүй гэх мэт шалтгаанаар юу ч үзүүлсэнгүй надаас асуусан хүүхдийнхээ асуултад би хариу өгч чадсангүй сайд та нэг тайлбар өгнө үү баярлалаа!