Хүний эмийн зөвлөл хуралдаж жороор олгох эмийн бүртгэлийг шинэчлэхээр болжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/эмийн сан/248964238_274051724603297_4428266996307232154_n.jpg

ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцсэн билээ.

Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” програмд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцуулсан юм.

Тэгвэл Хүний эмийн зөвлөл энэ 7 хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болсон байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өнөрөөг хийгээгүй хэргийн төлөө хориогүй л байлгүй дээ яагаад үнэтэй байр түрээслэж суусан нөхрөөсөө яагаад салав хүүхэд хэцүү ч эцэг нь байгаа биздээ сонгуулийн өмнө яах гэж АН элссэн юм бэ дандаа л болчимгүй юм хийх юм