Н.Өнөрцэцэг: Хүү минь ээжийгээ Япон явсан гэж ангийнхандаа хэлснийг нь сонсоод цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй

Нийгэм
Bolormaa
Унших: 3 мин 17 сек
340
legacy:unuruu setguulch/vdgr.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг олон нийтээс дэмжлэг хүсч, захидал илгээжээ. Тэрбээр ил захидалдаа,

"Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа.

Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна.

Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Ааваа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг. “Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн … Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг.

Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрөөлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлчил өчье. Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна. Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа. Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй.

Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авилгач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу. Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна. Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөс торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү. Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг! … дүгээр хорих ангиас Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв" гэжээ.

Хуваалцах:340

СЭТГЭГДЭЛ (34)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    МАН-ын үхдэлүүдээ, та нар болиоч ээ! Энийгээ зогсоохгүй бол нэг л өдөр там нар бүгд ордонтой юутайгаа шатаж үнсэн товрого болно шүү!!!!

  • З
    Зочин

    Нээлтэй шүүгээд өгөө өөр ч юу хүсэхгүй

  • З
    Зочин

    Шүүх хурлыг ил тод нээлттэй хийж өгнө үү

  • З
    Зочин

    Ил тод шүүх хэрэгтэй бна бид мэдэх эрхтэй шударга шүү

  • B
    Bat

    Chi arai l denduu dabarsandaa..Setguulch nereer bugdiig daramtlaj hucheer yrilclaga abch hubi hunii baiguullagiin nuuts, oron zaid orj dabrahaar tegdeg yum. Buu gonshigno. Toriin huuli de srlne ugaasaa..

  • B
    Boldoo

    neg l ih hudla nadad hetsu bna ged zowlon tochod busdar uruwduleh ged bhin nd arga chin hotsrogdson danch ih umhi mah chanaj ided zuger sn mah bna ged hutsad bsan um uchnun olon mu uuil hij bhda ter aw ejige ur huhde bodohgui yasin hudla bitgi lalartad bai hudu min idej uhda ichegui bj odo yunda gonginod bgan

  • Д
    Доржоо

    Энэ Өнөрцэцэгийг буруутгаад бгаа нөхөр одоо хэний гар хөл вэ маш шударга олон 2асуудлыг хөндсөн хамгийн мундаг сэтгүүлч шүү ил тод шүүж өгөөрэй

  • З
    Зочин

    олон хүниии бөгс ухаад хулгаа автлгалын нээлээ илчилэээ гэж хуцаад байс болхоорл гэж ойлгодогшдэээ ждү нүүрс овшоор бандааш хүчин ногоон хуучин автобус шахаа богд уулын газрын хулгаад үүнээс илүү ял өгдөг болжэээж шудрага ёс харагдана шүүх хуульч гэждэээ арайл авилгач хулгаачуудад пялдагшдээ

  • З
    Зочин

    Олон ээжүүд үрээсээ хагацаж хийсэн хэргийнхээ бурууг гэр бүл үр хүүхдүүдтэйгээ давхар яллагддаж байдаг нь ганц чи биш шүү.. Бурхан буруу сэхсэн хүнийг заавал Буцаагаад байранд нь тавьдаг л юм бна.

  • З
    Зочин

    Амиа алдсан охин хүүхдийг ичихгүй элдвээр хэлж байхдаа тэр ээжийн сэтгэлийг бодсон уу. Гэмт хэрэгтэнд цагдаагийн байгууллагын мөрдөх, эрэн хайх ажиллагааны нууцыг задруулж цагдаа очиж байна шүү гэж ил мэдээлж байхдаа юу бодсон, аймшигтай байгаагүй юу. Хийсэн хэргийнх нь баримт байгаа учир л ял өгнө шүү дээ. Одоо тэгээд ард түмнийг турхирч өөртөө л ашигтай хувилбараа хайж байна уу. Хэзээ ч эх орон ард түмний төлөө биш мөнгөний төлөө буруутныг хүртэл өмөөрч чанга дуугарч байсныг ард түмэн харсан, ялгаад дүгнэж чадна шүү дээ. Тийм тэнэг биш. Өөрөө хууль дүрэм зөрчиж байхыг нь шүүхийн танхимд гар утсаараа лайв хийж байхыг чинь бүгд л харсан. Бусад хүн гар утсаа авч ордоггүй л газар. Ганцаараа дураараа эрх мэдлийг гартаа авч амьдрах гэсэн өчүүхэн сэтгэлтэй нь харагдаж л байсан. Одоо сэтгүүлчээр сурсан зүйлээ ашиглаж өрөвдүүлэх тархи угаалт хийж байна уу. Итгээд өрөвдөх хүн байхад эрүүлээр асуудлыг харах хүн нь олон байгаа шүү.

  • З
    Зочин

    Өмхий махны янхаг минь чи ганцаараа хүүхэдтэй юмуу? Түүнийгээ мэдсэн юм бол яах гэж гэмт хэрэг хийсэн юм бэ??? Одоо ялаа аваад шорондоо тавтай морил. 16 жил. Чи 5 үг зөв бмчээд түүнийгээ зөв холбож сур. Тэгээд сэтгүүлч гэж хуц. Муу гэм т хэрэгтэн.

  • H
    hhhh

    huil shvvh hezeech gem zemgvi hviig yalalj dvgndeggvi yum bnlee ymar wa hereg hiisen l bol viliin vreee ededeg yumshigeee hvn bvhen shorond orchod buruugvi gj yardag bs gants uda harj vzsengvi gj heldeg tiim ariin haalga bdaggvi yum bnlee

  • З
    Зочин

    яасан аимаар улс эх орон ард түмэнээ ийм баидалд оруулсан Эба браун.Саиханбилэг.сүү.Батболд нарыг яагаад шитгэхггүи баина дарга нарыг шүүмжэлэх юм бол шоронд ордог юм баина Өнөрцэцэгийг сулалахыг шаардаж баина

  • З
    Зочин

    Гэм зэмгүй сэтгүүлч эмэгтэйг аймшигтайгаар хэлмэгдүүлж байна.

  • З
    Зочин

    Шүүх хуралыг нээлттэй хийхийг хүсэж бна бас шаардаж бна УИХурлын ядаж эмэгтэй гишүүд минь шүүх хурлыг ил хийхэд нь туслаач🙏🏻🙏🏻

  • З
    Зочин

    Хэт дарваасан даа мангар авгай

  • З
    Зочин

    Шударга ёс сайн цаг ирэх өдөр холгүй л байх Нэг намын коммунистуудын дарангуйлалаас ангижирах цөг хугацаа холгүй дээ

  • О
    Оргил

    Дэндүү даварсандаа Өнөрөө. Өөрийгөө хатан хаан шиг өргөмжилж сүүлдээ бүр батлан хамгаалах салбар луу дайрч аюулгүй байдалд заналхийлсэн. Тиймээс л ийм юм болж байгаа шүү дээ

  • Б
    Болормаа

    Өнөрцэцэгийг би хэлмэгдсэн л гэж боддог шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардаж бна...УИХ д дэвшсэн сэтгүүлчид одоо дуугарах цаг болоогүй юу...

  • М
    Моника

    Шудрага ёс байдаг гэдэгт итгэж бна Хүсэл тань биелж үнэн ялах байхаа

  • З
    Зочин

    Хүмүүс ямар муухай юм бэ хүний муу дуртай ! энэ хүнийг шудрага байсан гэж боддог хөөрхий эмэгтэйн амьдраыг 2 хүүг нь хэцүү байдалд оруулдаг үнэхээр муухай нийгэм

  • З
    Зочин

    orosiin tagnuul

  • И
    Иргэн

    Хийсэн хэргээ ойлгохгүй бусдаар өрөвдүүлэх хамгаалуулах арга сүвэгчлээд байгаа бололтой. Хэрэг хийсэн хэрэгт холбогдсон хүмүүс бүгд л үр хүүхдээ аав ээжийгээ санаж бэтгэрч л байх даа. Бүсгүй минь их л давилуун, ардаа хамгаалалт өндөртэй бололтой аашилсан шүү. Буруу явбал буцаад байрандаа очдог гэдэг дээ. Өөртөө дүгнэлт хийх нь зөв гэж зөвлөе...

  • O
    Otgoo

    Yagaad shvvh hural ni blohgvi bgan bee,davj zaaltah shvvh hural 14 honogt bldog bizdee yagaad horiod iim udaan huralig ni hiibgvi bgan bee

  • T
    T

    Пөөх энэ хүмүүс ямар муухай юм бэ Өнөрөө шиг дуугарч донсолгож чадсан сэтгүүлч монголд байхгүй шүү днмжихгүй байж болох ч дуугай бай хүн сүгүүдээ😭😡

  • А
    Амгалан

    Ээ дээ шүүхийг шудрага шүүнэ гэхэд ч бас хэцүү л юм байна лээшдээ. Намбарын Энхбаярын нээлттэй шүүх хурлыг мартаагүй биз дээ. Өмгөөлөгчийнх нь үнэн үгийг огт авч үзэлгүй тоож хэрэгсэлгүй л яллачихсан шдээ. Итгэхэд хэцүү. Эрх мэдэлтний гар хичнээн урт бөгөөд далд гэдгийг давхар бодох л хэрэгтэй байх даа.

  • З
    Зочин

    Энэ сэтгэгдэл үлдээж байгаа хүмүүст зориулав Та нар тийм мундаг юм бол төрийн толгойг барьж байгаа томчуудад ингэж хэлж чадах уу Ул долоогчид 🤮

  • О
    Оогий

    Ял нь харин ч багадсан...доод тал нь 10 4ил авах ёстой байсан авгай...ард түмнийг их доромжилсон мцнхаг бузар авгай

    • З
      Зочин

      Chi hvn mon vv

  • U
    unereeg nasaar hori

    unereegiin yl bagadjee.yah terbumtan bolsonoo tailbarlah chadah uu muu hogiin avilgach bas eh ornoosoo urvagch novsh oo.odoo l uhaarav uu kkk

  • Г
    Галбаяр

    Хуульгүй улс оронд юм шиг авирлаж нийгмийн сэтгэл зүйд мангар хүүхэн мөн ч муухай нөлөөлж шунал мөнгөнөөсөө болж ашиглагдаж байсан даа

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    ЖАНГАА ХҮРТ !

  • З
    Зочин

    хаадтын гэрээгээр авсан мөнгөний талаар захидал бичнэ үү

  • Z
    Zochin

    Өнөрөө хэт давилуун бүхний эзэн мэт л явсан даа. Ингэж явахдаа буруу зам руу гэдгээ мэдээгүй юм уу ? Нөгөө сайхан найз нөхөд чинь хэлэхгүй байна уу ? Одоо нэх худлаа уянгалаад яахав дээ. Карма гэж юм байдаг юм даа.....