Д.Гантулга мөнгөн медаль хүртлээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/24/6M3A8193-1.JPG

БНХАУ-ын Чэндү хотод хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 27-нд болоход нийт 80 тамирчин өрсөлдөв. Тэмцээнд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин уралдсанаас Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Гантулга 1:05.07 цагийн амжилтаар замаа дуусгаж, мөнгөн медаль хүртлээ.