“Эрүүдэн шүүлт, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрх” сэдвээр ирэх сард сонсгол болно

Нийгэм
Sosorburam
Унших: 1 мин
00
legacy:1 egnee uurchlult/432475944_384979174337641_2620155935419680002_n.jpg

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс УИХ-ын даргад хандан Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг зохион байгуулах тухай хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр хуралдаж Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой УИХ-ын хяналтын сонсголыг “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдвээр 2024 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

Хяналтын сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг ажиллана. Сонсголд оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн байгууллага “Нэр дэвшигчийн сонсголд оролцогчийн бүртгэлийн хуудас”-ыг бөглөж 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цагаас өмнө sonsgol@parliament.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

legacy:_shariljjj/baba/ahmad/-16102024-1729046771-593664642-de58b8d427a44d91a5c5e7b5fc9b51a6.jpg