Ажиллагаагүй компанийн нэрээр хуурамч баримт шивж 832 сая төгрөгийг завшжээ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:2024/10/tugrug dollar.jpg

Прокурорын байгууллага 2024 оны аравдугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, нэр бүхий компанийн захирал Д.С нар нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр санхүүгийн хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 832 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 83 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ХХБ-хан дансаа ашиглахгүй байсан хүмүүсийн данс руу мөнгө оруулж гаргаж мөнгө угааж байсан хэрэг саяхан болж байсан шиг. Манай татварын албаны дарга нараас гарцаагүйдээ. ЭМД ын сангийн мөнгө алга болсон нь дээрхитэй ч холбоотой байх. Хөгийн новшнуудыг 30 жил ээлжлэн гаргаж ирсэний лайгаа идэлцгээдээ.

  • И
    Иргэн Гантулга

    Их хурал ЗГ ийн гишүүд нь хумслаад ирсэн болохоор,доодуул нь яаж зүгээр байх уу. Дээрээ суудлаа болохгүй бол доороо гүйлдлээ олохгүй гэдэг л үнэн хэлдэг байжээ өвөг дээдс маань