Л.Энх-Амгалан: Нэг ой 2 сартай хүүхэд амиа алдсан цэцэрлэг эцэг эхчүүдээс сард 350 мянган төгрөгийн төлбөр авч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:Б.Энх-амгалан/449461206_7653645961414852_3318698322711150984_n-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered-Recovered.jpg

Нэг ой 2 сартай хүүхэд амиа алдсан асуудлаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. Тэрбээр, "Буман жаал" гэг цэцэрлэг эцэг эхчүүдээс сард 350 мянган төгрөгийн төлбөр авч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Зөвшөөрөл авах хүсэлт ч өгч байгаагүй. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан учраас Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээнэ. 100 нэгжээр торгож, 2-8 жил хорих ял оноох хуулийн зохицуулалт байдаг юм байна" гэлээ.