Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг бямба гарагт хааж, буулгах ажлыг эхлүүлнэ

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
50
legacy:2024/11/зайсан.jpg

Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг ирэх сарын 1-нээс хааж, шинэ гүүрэнд хийгдсэн бохир усны шугамын холболтын ажлыг гүйцэтгэсний дараа хуучин гүүрийг буулгах ажлыг хийхээр төлөвлөжээ. Хуучин гүүрийг буулгаж баруун талд шинээр баригдсан гүүртэй ижил гүүрийг дахин барихаар төлөвлөж буй. Зайсангийн хуучин гүүр нь 1968 онд ашиглалтад орсон бөгөөд их засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаагүй. Ашиглалтын түвшин D үнэлгээнээс доошоо орсон буюу гүүрийг зайлшгүй шинэчлэх, буулгаж дахин барих шаардлагатай байгаа аж.

Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо зайсангийн төмөрбетон 225 метр урт гүүрийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж буй. Зайсан чиглэлийн /баруун тал/ төмөрбетон гүүрийн барилга угсралтын ажил 100% гүйцэтгэлтэйгээр дуусч, 2023 оны 9 сард зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээсэн. Хот чиглэлийн төмөрбетон гүүрний 21 метр, 18 метртэй дам нуруу цутгалтын ажил бүрэн дуусаж, 25.18 метртэй дам нурууны ажил 20%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • N
    Nyambaatar

    99995280 eserguitsej bgaa ni call me

  • И
    Иргэн

    8 жил 9дахь жилдээ МАН засаглаж байна дарханы замаас өөр хийсэн бүтээн байгуудалт байхгүй хийгээгүй өдий хүрсэн..одоо ашиглалтанд байгаа гүүр нураана гэнүү НЯМБААТАРАА больж үзээрэй тэмцэлд олныг уриалахаас

  • З
    Зочин

    Өө одоо болио. Зун хийлдээ.

  • З
    зочин

    зүгээр л явган ба дугуйн зам болгочихоо

  • З
    Зочин

    Hi heel surguuli amarahaar zun boloo