Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Баруун аймгууд руу явдаг автобус өнөөдрийг дуустал Драгон төвөөс хөдөлнө
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин автобуудлаас эхлэлтэй орон нутгийн чиглэлд Драгон автобусны буудлаас хөдөлж байна. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлд энэ сарын 22-ны 08:00 цагаас энэ сарын 31 хүртэлх хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг анхааруулжээ.



