Нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан 4 метр гүн нүхэнд унасан хүүхдийг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:2024/10/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багт хүүхэд нүхэн жорлонгийн зориулалтаар ухсан нүхэнд унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 19.54 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус багийн оршин суугч Б /13 настай, эрэгтэй/ 4 метр гүн нүхэнд унасан байсныг 20 минут ажиллан эсэн мэнд гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.