ОБЕГ: Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/10/NewFolder/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-2.jpg

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын "БАЯН ТАЛ" зоогийн газарт гал гарч байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, "Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Худалдааны гудамжинд хоолны газарт гал гарсан тухай дуудлагыг өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ний өдрийн 15.51 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аюрах 15 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг зогсоон, бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.