Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд байгуулна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
10
legacy:_shariljjj/24/зураг/465013999_568846975525235_576631136701029034_n.jpg

Боловсролын сайд П.Наранбаяр болон холбогдох албаныхан Шинэ Зуунмод хотод байгуулах Олон улсын инженерийн сургуулийн бүтээн байгуулалтын байршил, Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрийн цогцолборын талаар санал солилцов.

Олон улсын инженерийн сургуулийг Хөшигийн хөндийд байгуулахаар ШУТИС, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургууль хамтран ажиллаж буй. Мөн Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолбор байгуулахаар тусгасан. Энэхүү цогцолборт 23 мянган оюутан суралцах, 3900 багш, ажилтан ажиллах боломжтой их, дээд сургууль, дотуур байр, лаборатори бүхий хотхоныг цогцоор нь байгуулж, 10 мянга гаруй ажлын байрыг бий болгохоор төлөвлөжээ.

Олон улсын инженерийн сургууль болон Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж байгуулахад Боловсролын яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллана.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Мөрөөдөл биелэхүү? Инженерийн сургалтын суурь баазтай ШУТИСургуулиа яах гэж байна? Өнөөдөр монголын уул уурхай, геологи хайгуул, зам, барилга гээд бүх л инженерийн шийдлийг энэ сургуулийн үе үеийн төгсөгчид толгойгоороо хариуцаад явж ирлээ. Тэнд шинэ сургууль биш ШУТИСургуулиа нүүлгэхгүй юм уу? Цаашид манай улс хувь, хувьсгалын хэдэн инженерийн сургуультай болох гээд байгаа юм?