Автомашинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/11/2c1280_taliin_tumen_x974.jpg

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд автомашинд хүн хавчуулагдсан тухай дуудлага 21.48 цагт онцгой байдлын албанд иржээ. Нийслэлийн аврах ангийн алба хаагчдыг очиход, "Sinotruck ZZ3257" загварын автомашин, "Howo ZZ3257N3847C1" загварын автомашины араас мөргөж иргэн Т-ын хөл хэсэг хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.