Монгол гагнуурчид ОУ-ын тэмцээнээс 3 алтан медаль авч, “АЛТАН ЦОМ“-ын эзэн болжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
20
legacy:2024/11/_K9A9181-1.jpg

БНХАУ-ын Бээжин хотод өнгөрсөн аравдугаар сарын 23-28-нд болсон олон улсын гагнуурын "ARC CAP 2024" тэмцээнд Монгол гагнуурчид амжилттай оролцож, 3 алтан медаль авч нийлбэр дүнгээрээ "АЛТАН ЦОМ"-ын эзэн болсон байна. Тодруулбал, манай улсаас гурван гагнуурчин оролцож ГММБС-ийн төгсөгч гагнуурын дадлагажигч багш М.Сүхбат гагнуурын хоёр төрөлд алтан медаль, хагас гагнуурын төрөлд н.Төгсбаяр алтан медаль авсан байна. Ингээд нийлбэр дүнгээр манай улсын гагнуурчид алтан цом авсан байна.

Цахилгаан гагнуурын төрөлд - Сүхбат АЛТ МЕДАЛЬ

Хагас автомат гагнуур төрөлд - Төгсбаяр АЛТ МЕДАЛЬ

Хийцийн ажилбар төрөлд - Сүхбат АЛТ МЕДАЛЬ

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөөх өаяр хүргэе, Уул нь манай монголчууд бие сэтгэлээ ямар ажилд зориулах юм бол амжилт гарган шүү . Даан ч биеэ тоогоод амжилтаа архиар тэмдэглэж бгаад архинд ороод сүүлдээ нинжа болчихдог тал бий дээ

  • С
    сайхан мэдээ

    муусай Z үеийхэн овоо доо багш мундаг байна даа бас л ...