Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлалаа

Улс төр
Turbat
Унших: 1 мин
50
legacy:unuruu setguulch/vdgr.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу энэ пүрэв гарагт болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм. Мөн холбогдох байгууллагуудад албан хүсэлтээ ч өгсөн. Гэвч одоо хүртэл шүүх хурлыг нээлттэй явуулах эсэх асуудал тодорхойгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж буйгаа өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдлээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулсан үгэндээ тэрбээр, “Маш нууц гэх тамганы ард хэлмэгдүүлэхийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Надад иргэд олон нийт та бүхнээс нууж үйлдсэн гэмт хэрэг байхгүй тул Н.Өнөрцэцэг миний бие ямар хэрэг хийснээ олон нийтэд ил мэдээлмээр байна. Хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, ял тулгаж болдгийг яс махаараа мэдэрч байна. Дахиад хаалттай хаалганы цаана шүүлгэхээс айж байна. Тиймээс хаалттай шүүхийг эсэргүүцэж өнөөдөр хорихын умгар өрөөндөө өлсгөлөн зарлаж байна” гэжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Sulla,Sulla

  • I
    irgen

    hetsuu yum be. unen hezee 1 odor yalna. teseerei Onoroo. Haramsaltai yum.

  • З
    Зочин

    Амьд явах ч эрх алга даа охин минь. Одоо яая даа.

  • U
    Uugii

    Ashiguidee kh kh

  • З
    Зочин

    Өлсөх биш өлөн зангаа дарах ам хэлээ мэдэж арай даруухан амьдрах хэрэг хийсэн л бол хэмжээтэй ялаар яллуулах хэрэгтэй зүгээр нь сэтгүүлч хүүхэн ийм олон өндөр үнэтэй өмгөөлөгч авна гэхээр цаана нь ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөд л байгаам даа