МЕТРО ХОТ: Алхаж байснаа гэнэт нусаа нийхээ больцгооё. Салфетик, 00-н цаас хэрэглэж сурцгаая

Нийгэм
Delgertsetseg
Унших: 2 мин 4 сек
100
legacy:_shariljjj/baba/zurag.jpg

Улаанбаатар хот 385 жилийн түүхтэй ч хотынхон өнөөдрийг хүртэл суурин амьдралд дасаагүй л байна. Хүн амын тоогоор метрополис хотын хэмжээнд хүрсэн ч нийтээрээ хаа таарсан газраа хогоо чулуудаж, нус цэр, шүлсээ хаядаг хэвээрээ л байна. Хотын гудамжаар алхаж явахад нэлийсэн ой гутам нус цэртэй алхам тутамдаа таардаг. Автобусны буудал, албан байгууллагын үүд, төв талбай, гудамжинд дотор арзганатал шүлсээ хаяж, ил задгай нус цэрээ нийж, тамхиныхаа ишийг хаа сайгүй хаях хүмүүс цөөнгүй.

Угтаа бол метро хотод амьдарч байгаа л хүний биеэ авч явах соёл ухамсраас эхэлнэ. Ядахдаа л биедээ хуурай нойтон салфетка, үгүй юмаа гэхэд нойлын цаас, жижиг алчууртай явах нь соёл юм. Гэтэл эрэгтэй, эмэгтэй хөгшин залуу гэлтгүй нус цэрээ хаа хамаагүй газраа хаяж, үүнийгээ ичихгүй "салфетка байхгүй" гэх үгээр зөвтгөж байгаа нь даан ч бүдүүлэг.

“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог байхгүй юу” гэгчээр тав алхахгүй ТҮЦ, GS-25, CU сүлжээ дэлгүүрт салфетка савангийн мөнгө ч хүрэхгүй үнэтэй л байгаа. Иймээс бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг хандлагаа засъя.

Бусдын хувиа хичээсэн, хэнэггүй бүдүүлэг зангаас болж нийтээрээ хордож агаар дуслын замын элдэв нян бактери, өвчлөлөөс салдаггүй болохыг анзаарч байсан уу. Энэ нь таны, миний эрүүл мэнд, санхүү амьдрах орчинд хүртэл ГАЙ тарьж байгааг нэг удаа бодож үзээрэй.

Хүн өдөрт 1.5 литр шүлс ялгаруулдаг бөгөөд нэг мл шүлсэнд нэг саяас дээш нян агуулагддаг. Газарт нулимсан цэр, нус, шүлснээс улбаалж ханиад томуу, сүрьеэ зэрэг халдварт өвчин тархах үндэс болсоор байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар.

Хэрэв сүрьеэтэй хүн шүлсээ хаяад өнгөрөхөд хэн нэгэнд халдах магадлал 95 хувь гэнэ. Ингээд бодвол хажуугаар зөрж яваа хэн ч сүрьетэй гэдгийг та бид мэдэхгүй.

Гэтэл шүлс, нус цэрээ хаяснаас нь болж бид өнөөдөр насан туршдаа эмийн хамааралтай, санхүүгээрээ хохирч болзошгүй нь. Угтаа бол хувь хүний биеэ авч яваа байдал, ухамсрын л асуудал байхад шүлс, нус цэрээ хаяхад нь торгохоор хуульчилсан ч хэрэгжилт хангалтгүй л байна. Иймээс ханиад томууны улиралд өөрийгөө болон бусдыг хүндэлж биедээ хуурай салфетка, алчууртай явъя. Харин бусдыг үл тоож алхаж явахдаа ой гуттал шүлс, нус цэрээ хаяж байгаа нэгнийг харсан ч хараагүй юм шиг нүдэн балай чихэн дүлий өнгөрөх биш ХАТУУ ШААРДЛАГА тавья.

Сануулахад, хүмүүс нус, цэр шүлсээ гудамж, талбайд хаяхгүй цэвэрхэн амьдарч болдгийг цар тахлын үед бидэнд харуулсан. Энэ жишгээр магадгүй таны нэг зөв үйлдэл, шаардлага эргэн тойрны хүмүүстээ нөлөөлдөг юм шүү.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хогнууд

    Гудамжинд нус цэрээ хаях энүүхэнд. Дунд зэргийн насны хүүхэн Хэрмэс худалдааны төвийн машины зогсоол дээр хоёр машины дунд ороод сарьчихсан. Нөгөөх нь тэрүүгээр нэл урсаад, ичихч үгүй алаа цаасаар арчаад хаячаад машиндаа суугаад явсан.

  • З
    Зочин

    оркуудын амьдрал сайжирч байж л энэ байдал арилна даа

  • З
    Зочин

    Нус цэрээ битгий хэл бие засаж байна

  • Х
    Хотын иргэн

    Юун нус цэр вэ? Цонхоор сүү өргөж бусдад садаа зэвүү хараал иддэг энэ үйлдлээ больж чадахгүй сэтгэлгээтэй байж юун салфетк энэ тэр вэ? Гадаа гарангуут хоолойн дээр агаарын бохирдол нөлөөлж цаанаасаа цэр гараад ирж байгааг мэдэж байна дарга наоаа тэгээт бөөнөөрөө нийтийн унаанд сууна гээд бод яах вэ?

  • Z
    Zochin

    Хүн бүр салфетка авч явдаг болмоор байна.

  • З
    Зочин

    Эмэгтэйчүүд үргэлж цаас, салфетка авч явдаг. Эрчүүд маш заваан. хаа сайгүй л хамаг нус цэрээ хаяж явах юм

  • З
    Зочин

    Salipetik karmalaad yvah humuus bdag uu tsuuhun bh gadnii soyoltoi humuus nusni alchuur awd yvd teruun de asuudlaa shiiddeg mongolchuud taarsan gazraa nus shuls barag sheeh ni holgui bhin amidardag ortson do hurtel hayad bhaar yaj uhamsar bhaw de arai zawaan bhin

  • З
    Зочин

    СЭЖИГ ХҮРМЭЭР БҮДҮҮЛЭГ ХҮМҮҮС ИХ Л БАЙГАА ХАРАГДАХ ЮМ СОЁЛЖИХ БОЛООГҮЙ ДАХИАД 100 ЖИЛ болох БАЙХ ИЙМЭРХҮҮ НААД ЗАХЫН СОЁЛГҮЙ БАЙЖ Л ХОТЫН ИРГЭН хотын иргэн болмоор байна гэж хүсэх нь буруу байлтай

  • З
    зочин

    нусаа гартаа нийчээд хувцсандаа арчихыг яана эсвэл хажуудаа яваа хүнээ сугадах гэдэг. Рөдөөний бололтойхүмүүс ингэх нь олонтой. Өдөр бүр цэвэр нусны алчуур авч явж хэвшицгээ! Бүр соц оос өмнө л ийм бохир байсан биз , одоо үедээ байцгаая!!!!!!

  • З
    Зочин

    Ёстой зөв сэдэв хөнджээ. Гудамжинд явж байхад урдаас ирж яваа хүн тоох ч үгүй нус цэрээ гаргаад хаях үнэхээр ой гутам байдаг ш дээ. Одоо энэ бүдүүлэг зангаа орхих хэрэгтэй. Бас тамхины ишээ харсан зүгрүүгээ шидчихдэг, эсвэл зогсож байсан газраа хаяхаа больмоор байна. Нэгэнт Хотод амьдрахаар шийдсэн бол соёлд суралцах хэрэгтэй.