БҮТ: Өвлийн Монгол хэл бичгийн шалгалт, ЭЕШ-ын бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ

Нийгэм
Delgertsetseg
Унших: 1 мин
00
legacy:3 iher/mkhb.jpg

2024 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалт болон Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад 7 хоног үлдлээ. Боловсролын үнэлгээний төвөөс бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй элсэгчид бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр бүртгэл баталгаажихыг анхааруулав. Мөн бүртгүүлж амжаагүй бол энд дарна уу.

Шалгуулагчид элсэлтийн шалгалтад бүртгүүлэхдээ:

Зөвхөн өөрийн и-мэйл хаяг болон утасны дугаараа ашиглана.

3х4 хэмжээтэй цээж зургаа файлаар оруулна /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд БҮТ-өөс зургийг устгах ба устгасан тохиолдолд дахин зөв зургаа оруулна/

Шалгалт өгөх аймаг, хотоо өөрөө сонгоно

Монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдээс 2-оос багагүйг сонгож бүртгүүлнэ.

Элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг байна. /Бүртгэлийн хугацаанд хичээлээ сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, хүсэлт, эмчийн магадалгаа, тодорхойлолт/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Элсэлтийн шалгалтын шалгуулагчид та бүхэн мэргэжлийн сэтгэл зүйчээс сэтгэл зүйн зөвлөгөө авах бол БҮТ-ийн чатботоор сэтгэл зүйчтэй холбогдох боломжтой гэдгийг давхар зөвлөв.