Үнийн дүнг зохиомлоор өсгөж, 58 сая төгрөг завшсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шүлжүүлжээ

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:prokuror/афф.jpg

Прокурорын байгууллага өнгөрсөн аравдугаар сарын 28-наас энэ сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд эрүүгийн 248 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тухайлбайл, нэр бүхий компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан Д.Э нь эдийн засгийн давуу байдал үүсгэж, ашиг хонжоо олох зорилгоор гадаадаас бараа материал импортоор оруулж ирсэн мэтээр баримт бүрдүүлж, үнийн дүнг зохиомлоор өсгөж, өөрийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулан 58 сая төгрөг завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүлжүүлсэн байна.