Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн Хэлмэгдэгсдийн хөшөөний урд суулт зарлана
30

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн өнөөдөр 11.00 цагт хэлмэгдэгсдийн хөшөөөний урд шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч буйгаа илэрхийлэн суулт зарлахаа мэдэгджээ.
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 7-ны өдөр буюу энэ пүрэв гарагт болно. Тэрбээр, шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч буйгаа ил захидлаараа дамжуулан илэрхийлсэн юм.



