Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ЭГЧ: Дүү маань их жин хаясан ядрангуй байгаа. Гэтэл өлсгөлөн зарласныг нь сонсоод хямарч байна

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
20
legacy:unuruu setguulch/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy-1.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал пүрэв гарагт буюу энэ сарын 7-нд болохоор товлогдсон. Харин өчигдрөөс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл яг одоо Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд ар гэрийнхэн нь мэдээлэл хийж, суулт зарлаж буйгаа мэдэгдэж байна. Энэ үеэр түүний эгч дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсч байна. Өөрөө ч нээлттэй явуулахыг хүсэж байгаа. Гэвч харамсалтай нь татгалзсан хариу өглөө гэж сонссон. Хаалттай болох гээд байгаа учраас суулт зарлаж байна. Өөрөө нэлээн ядрангуй, жин хаясан байгаа. Гэтэл өлсгөлөн зарласан гэхийг нь сонсоод хямарч байна. Давж заалдах шатны шүүх хуралд найдаж байна. Шүүх хуралд 5-6 өмгөөлөгчтэй оролцоно" гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мөн ч их мөнгөтэй бна аа 6,7 өмгөөлөгч ганц ч өмгөөлөгч авч чадахгүй хүмүүс зөндөө л байгаа улс орны чухал мэдээллийг гадагш нт зарж мөнгө олсон бол бүүр насаар нь хорих хэрэгтэй шүү ял багадсан уу гэхээс ихдээгүй

  • З
    Зочин

    Хууль дүрэмтэй орон шүү