Н.Өнөрцэцэгийн дүү: Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байна

Нийгэм
Bolormaa
Унших: 1 мин
10
legacy:unuruu setguulch/ар гэр/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хурлыг олон нийтэд ил тод, нээлттэй явуулахыг хүсч Хэлмэгдэгсдийн хөшөөөний урд суулт зарлаж байна. Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү, "4.9 жилийн ял аваад 100 гаруй хоног өнгөрлөө. Төрийн нууцтай холбоотой хэсгийг нь салгаад үлдсэн 4 хэргийг нь нээлттэй шүүж өгөөч ээ гэсэн хүсэлтийг илэрхийлж суулт зарлаж байна. Ар гэрийнх нь нөхцөл байдал хүнд байна. Аав минь одоо 70 хүрч байгаа. Биеийн байдал нь тааруу байгаа учраас өнөөдөр ирж чадсангүй. Н.Өнөрцэцэг эгчийг өлсгөлөн зарласан гэдгийг аавд хэлээгүй. Бидний хувьд нээлттэй явуулах шийдвэр гаргахгүй бол шүүх хурал болтол суулт зарлана. Эгч минь хэлмэгдчихсэн. Биеийн байдал нь хүнд байгаа. Одоо бидэнд шүүхдээ л найдахаас өөр арга алга" гэлээ.