Н.ӨНӨРЦЭЦЭГИЙН ЭЭЖ: Шүүхэд гаргасан хүсэлтийнхээ хариуг хүлээж байна. Хуралдааныг хаалттай явуулчихгүй байх гэж найдаж байна

Нийгэм
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:unuruu setguulch/UNNN.jpg

Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан маргааш 10:00 цагт явуулахаар шүүхээс товлосон билээ. Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн шүүх хуралдааныг "төрийн нууц"-аас бусад зүйлчлэлийг нээлттэй, ил тод шүүж өгөхийг хүсэж өчигдөр өглөөний 11:00 цагаас эхлэн суулт зарлаад буй юм.

Дашрамд сануулахад шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт авагдсан хэргийн зүйлчлэл нь бүхэлдээ "маш нууцын зэрэглэл"-д хамааруулсан буюу бага насны хүүхэд, хүний эмзэг мэдээлэлүүд багтсан тул шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах боломжгүй гэдгийг мэдэгдэж байгаа юм.