Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шатар сонирхогчдын ДАШТ-ээс 7 медалийн эзэн тодров
00

Грек Улсын Родос хотноо зохиогдсон шатар сонирхогчдын Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон шатарчид 7 медаль хүртлээ. Тодруулбал,
2300 хүртэлх ангилалд:
Хишигбатын Өлзийхишиг 3-р байр
Баянмөнхийн Амин-Эрдэнэ эмэгтэйчүүдээс 1-р байр
2000 хүртэлх ангилалд:
Амартайвангийн Эрхэмбаяр 2-р байр
Цогтсайханы Сайханчимэг эмэгтэйчүүдээс 1-р байр аварга
Даваахүүгийн Өнөрзул эмэгтэйчүүдээс 3-р байр
1700 хүртэлх ангилалд:
Лхагвагарамын Сумъяа 3-р байр
Баярт-Учралын Ану эмэгтэй ангиалд 2-р байр тус тус эзэлжээ.



