АТҮТ: Иргэд дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрсэн байх шаардлагатай

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:aziin dugaar/386888694_851782893049809_5196683567233471627_n.jpg

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын цахим дуудлага худалдаатай холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөмж гаргалаа. Үүнд,

Дуудлага худалдаа эхлэхээс 5-10 минутын өмнө системд нэвтэрч бэлэн байдлаа хангасан байх.

Өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах.

Үнийн санал өгөөд 2 минутын дотор өөр хэн нэгэн үнэ өсгөөгүй тохиолдолд та дуудлага худалдаанд ялагч болно.

Ялагч болсны дараа 24 цагийн дотор зөрүү төлбөрийг (дэнчинг хассан дүн) төлж ажлын 5 хоногт багтаан дугаараа өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд зүүсэн байх үүрэгтэй ба төлбөр төлөөгүй болон 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд дэнчинг буцаан олгохгүй.

Тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-10 хоногт буцаж орно

Өнөөдрийн байдлаар дараах улсын дугаарууд дуудлага худалдаа явуулж байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    машины дугаараа зарж мөнгө олох хэмжээнд хүртлээ энэ улс чинь ядуурчихаад байгаа хэрэг үү? эсвэл иргэд нь баяжаад илүү төлөх ёстой болоо юу?

  • З
    Зочин

    ёоох юу вэ? зүгээр олгогдоод хэвийн явагддаг байсан ажлыг яагаад ингэж авлигатай холбож байгаа юм бэ?

  • З
    Зочин

    энэ тэнэглэлээ болиоч хэнд хэрэгтэй юм