Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МИАТ Бусан чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувь хямдрал зарлажээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

МИАТ ТӨХК нь Бусан чиглэлийн бүх нислэгийн энгийн ангиллын тийзэнд 20 хувь хямдралыг зарлаж байна. Хямдралын хугацаа 2024.11.05-ны өдрөөс 2024.12.15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Бусан-Улаанбаатар-Бусан чиглэлийн эхлэх үнэ 192,000KRW /такс, хураамж ороогүй/ байна. Бусан-Улаанбаатар чиглэлд 1+1 тээшний урамшуулалд хамрагдах боломжтой аж. Мөн хямдрал Улаанбаатар-Бусан, Бусан-Улаанбаатар, Улаанбаатар-Бусан-Улаанбаатар, Бусан-Улаанбаатар-Бусан бүх чиглэлд үйлчилнэ.
Тийз захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг +976 11 333-999 дугаараас авах боломжтой.



