Маргаашаас импортоор орж ирсэн авто машинд Улаанбаатар хотод харьяатай улсын дугаар ОЛГОХГҮЙ

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 19 сек
160
legacy:машин дугаар/cb726de1-dbe3-4861-8d5d-af5536a85ba7.jpeg

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, зам тээврийн ослын тоог бууруулах зорилгоор Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр 11-р сарын 8-наас хэрэгжиж эхэлнэ. Мөн 12-р сарын 1-ний өдрөөс үзлэг оношлогоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэж мэдэгдсэн юм.

legacy:машин дугаар/449461206_7653645961414852_3318698322711150984_n copy.jpg

ТАВАН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТЭЭР НИЙСЛЭЛ ХОТОД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ДУГААРЫГ ОЛГОНО

Улсын дугаар шинээр олгох ажлыг АТҮТ хариуцаж ажилладаг байсан бол маргаашаас Замын хөдөлгөөний удирдлагын төв энэ ажлыг хариуцах юм. Тэд шинэ дугаарыг дээд хязгаар буюу 730 мянгад багтааж, 5 шалгуур үзүүлэлтээр олгоно гэж мэдэгдээд буй юм. Тодруулбал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу, "Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна. Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэдгийг онцолсон юм.

Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;

Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;

Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;

Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;

Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.

Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгох дэс дарааллыг дараах шалгуур үзүүлэлтээр цахимаар тогтооно. Тодруулбал,

Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дэс дарааллын эхэнд байх;

Хүсэлт гаргасан цаг хугацааны дарааллаар;

Цахилгаан, устөрөгчийн болон эдгээрийн хосолсон тээврийн хэрэгслийг бензин болон дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн өмнө нь байх;

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгдсэн огноогоор нь буюу үйлдвэрлэгдээд удаагүй тээврийн хэрэгсэл өмнө нь байх;

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцээгүй буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн өмнө зүүн гар талдаа жолооны хүрдтэй байх зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан үзэх юм байна.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эх оронч

    Маш зөв

  • З
    Зочин

    Эргүү эргүү шиидвэртэйгээ зайлаасай

  • З
    Зочин

    Хааяаа, манай машаан үнэхээл сайн шүү. Пүлүүсийг ямар унаа гэхэв дээ.

  • А
    ард түмэн

    импортыг зогсоож одоо орж ирж бна машинд номер олгохгүй бх нь маш зөв

  • З
    Зочин

    зөв иргэд дэмжиж бна зөв үөв оркуудыг хөдөө руу нь приустэй нь хөөж явуул

  • И
    иргэд

    буруу рультэй машиныг импортлохоо зогсоохгүй бол улаанбаатарын машин дээр лээрээ давхароаж яваад ч түгжрэл буурахгүй яармагийн зам гэж там болсон

  • Б
    Баяраа

    Хааж боох нь шийдэл биш ээ. Энэ шийдвэрийн ард олон асуудал дагуулах болно.

  • З
    Зочин

    Энэ шийдвэр гарахаас өмнө ачигдаад замдаа явж байгаа машинуудыг яах вэ? Энэ талыг бодолцоод аль улсаас ачигдсан замд тээвэрлэгдэн явж байгаа хугацааг нь тооцсон шалгуур үзүүлэлт тогтоомоор байна. Тухайлбал, 2024 оны ... -р сараас өмнө ачигдсан автомашинд дугаар олгоно гэж.

  • З
    Зочин

    Буруу арга. Импортлороор захиалсан тээврийн хэрэгсэлүүд 3-4 сар болж орж ирнэ. Тэдэнд ямар зохицуулалт хийх вэ. Тээвэрлэлтэд бгаа тээврийн хэрэгсэлүүдээ орж ирхээрдугаар авч чадахгшй болж бгаа юм. Шийдвэр гархаас өмнө захиалагдсан машинуудаа яах болж бгаа вэ. Иргэд хохирохоор болоод бн. Дугаар олгохгүй гэдэг нь бас хүний эрхийг зөрчиж бн. Авилга ихсэнэ. Ямар 1 юмыг хааж боохоор эсрэгээр сөрөг үр дагавар гардаг гэдгийг манайхан одоо мэддэг болсон л бмаар юм. Эсвэл албаар ингээд бдаг юм уу

  • М
    Монгол

    Дураараа шийдвэр гаргахын муусаан авлигчид одоо бүүр авто машины дугаараар авилгааа хийхэндээ .бас агаарын бохирдол гээд шаачихжээ

  • М
    Монгол

    Агаарын бохирдол нтр ГЭЭД шаачихжээ улаанбаатараар дүүрэн цахилгаан хөдөлгүүртэй авто машин авч байна хөлдүү илчигнүүдэн

  • З
    Зочин

    За одоо дүрмийг уландаа гишгэж бусдыг байнга дээрэлхдэг дөхөөд очихоор дуу нь гардаггүй нөхдийн улсын дугаарыг хүчингүй болгож дүрэм мөрддөг иргэдэд олгоё.

  • Б
    Балай

    Монголдоо машин хийдэг болоо иу. Импортлохоос өөр ямар элийгээ та нар бичвээ..

  • И
    Иргэн

    Аль хэдийнэ хийх ёстой ажил байсан юм!!! Түгжрэл хорт хавдрын хэмжээнд хүрсэн хойно эмчлэх гэж байна!!! Харин гурав хоноод болчих воо!!! Ккк

  • Б
    Баагий

    Энэ арай хэтэрнэ

  • З
    Зочин

    Буруу бүүр маш буруу.