“Бэлтэс мөрөн“ ХХК-ийн үүсгэн байгуулагч шүүгдэгч Р.Бузмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал засварлалаа

Нийгэм
UBn teamУнших: 1 мин
30
legacy:beltesmoron/402940289_657757589865125_5385496503228956824_n copy.jpg

Хөвсгөл аймгийн шүүхэд “Бэлтэс мөрөн ХХК-ны сүлжээний залилан” гэх тодотголтой яллагдагч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан завсарлалаа. Шүүх хурал энэ сарын 13-ны өдрийн 14:00 цаг хүртэл хойшлов.

Иргэдэд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн (залилах) 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн (мөнгө угаах) 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын “Соёмбо” танхимд энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр, Б.Мэндсайхан нарын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхээр ийн завсарлав

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Яаж ингэж гэр бүлээрээ залилан хийж чаддаг байнаа.одоо тэр хүмүүс мөнгөө авах нь хамгийн чухал шдээ.үйлийн үр ч хэцүү дээ

  • З
    Зочин

    Залилангуудаа насаар нь хорих хэрэгтэй

  • I
    Irgen

    Naad luiwarchida horioche udii boltol heregiin shiidehgui yuga hiiged bdg yum be